ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ОХУ-ЫН АЛС ДОРНОДОД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛАВ

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үүд хотод суугаа Ерөнхий консулын газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 2014 оны 9 дүгээр сарын 25-28-нд ОХУ-ын Хабаровск хотод зохион байгуулагдсан Алс дорнодын болон Сибирийн эдийн засгийн тэргүүлэх салбарын бүтээгдэхүүний олон улсын бүс нутгийн үзэсгэлэн-яармагт Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын жижиг дунд үйлдвэрийн төлөөлөл /8 компани/-ийг зохион байгуулан оролцлоо.
дэлгэрэнгүй

Буриадын нийслэл хот Улан-Үдэ

ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улан-Үдэ хотоор аялах завшаан таарав. Шинэ он анхны ажлын томилолт ийнхүү Улан-Үдэ хотод таарсан юм. Улаан-Үд хотыг өмнө нь монголчууд Дээд-Үд гэж нэрлэдэг байсан. Үүнийг нь Оросууд тэр чигээр нь орчуулаад Верхнеудинск гэж нэрлэж байж Харин хожим Улан-Удэ гэж нэрлэх болсон аж.
дэлгэрэнгүй

Мөнх бусын үзүүлсэн ч амьд Итгэлт хамбын нууц

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын тоог нэгээр нэмж, шинжлэх ухааныг сөхрүүлсэн Буриадын алдарт Итгэлт хамбын хорвоогоос хальсан атлаа 75 жилийн турш амьд сэрүүн хүний шинж чанарыг агуулж байгаа бие цогцос өдийг хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа. Итгэлт хамбын энэхүү гайхамшигт бие организмыг эрдэмтэд болоод буддын шашныхан олон янзаар тайлсан нь бий. Түүнийг тарнийн хүчээр өөрийгөө ийм байдалд хувиргаад тэнгэрт хальсан гэх үзэл байхад тэрээр одоо ч бясалгасаар байгаа гэх нь ч бий.
дэлгэрэнгүй

Хөгжин буй Улан-Үдэ хот

Улаан-Үдийн барилга байшин нь ерөнхийдөө 1990-ээд оны эхэн үеийн Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хорооололтой тун төстэй. Харин сүүлийн жилүүдэд хотын захаар өвөрмөц загвартай барилга барьсан байна лээ. Бас Улаанбаатарчуудын мөрөөдөл болоод байгаа давхар зам, том гүүрэн зангилаа барьсан байна. Мөн Арбатын гудамжтай бөгөөд тэрхүү гудамжинд дэлхийн брэндийн дэлгүүрүүд болон түүхэн болон орчин үеийн хөшөө дурсгалуудыг сүндэрлүүлжээ.
дэлгэрэнгүй

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН, ОХУ-ЫН С.В.ЛАВРОВ НАРЫН ХЭЛЭЛЦЭЭ АМЖИЛТТАЙ БОЛОВ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргий сайд С.В. Лавровын урилгаар 9-дүгээр сарын 10-11 ны өдрүүдэд ОХУ-д айлчлав. Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В. Лавровтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Хоёр орны Стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, улам гүнзгийрүүлэх зорилгоор Дунд хугацааны хөтөлбөрийг ойрын үед эцэслэн байгуулах, энэ чиглэлээрх ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах, хоёр орны хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг цэгцлэн данслах ажлыг сэргээн үргэлжлүүлэхээр тохиров. Мөн 2016 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг жилийн туршид тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийг хамтран гаргахаар болов.
дэлгэрэнгүй

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙД С.Е. ДОНСКОЙТОЙ УУЛЗАВ

ОХУ-д хийж буй айлчлалынхаа үеэр Гадаад хэргийн сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд ЗГХК-ын оросын хэсгийн дарга С.Е. Донской-той Москва хотноо уулзав.
дэлгэрэнгүй

хуудас : [1] 2 3 4 »