ГХ-ИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭД САЙД С.ЛЕВИНТЭЙ УУЛЗАВ

ОХУ-д хийж буй айлчлалынхаа үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд С.Левин, ОХУ-ын Хөдөө аж ахуйн Хяналт, шалгалтын агентлагын удирдлага Н.Власов нартай тусгайлан уулзаж, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, учирч буй саад бэрхшээлийг арилгах талаар ярилцав. Уулзалтын үеэр манай тал Монголын мал сүрэг ихээр нэмэгдэж, нөгөө талаар бэлчээрийн даац муудаж буйтай холбогдуулан ОХУ-ын зах зээлд малын мах, махан бүтээгдэхүүн гаргах хүсэлтээ илэрхийлж, ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхийг хүсэв.
дэлгэрэнгүй

ЕАБХАБ-ЫН ПАРЛАМЕНТЫН АССАМБЛЕЙН 2015 ОНЫ НАМРЫН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын ээлжит XII хуралдаан энэ оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо.
дэлгэрэнгүй

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” (Ulaanbaatar Dialogue Initiative on Northeast Asian Security)


ЕКГ-ын дипломат ажилтанууд, гэр бүлийн хүмүүс, монгол иргэдтэйгээ Ерөнхий консул Ц.Ганболд золголт хийж сар шинийн мэндчилгээ дэвшүүлээ.

ЕКГ-ын дипломат ажилтанууд, гэр бүлийн хүмүүс, монгол иргэдтэйгээ Ерөнхий консул Ц.Ганболд золголт хийж сар шинийн мэндчилгээ дэвшүүлээ. Буриадын засгийн газрын тэргүүн Наговицын В.В шинийн нэгний өдөр Улан-Үд хотын биеийн тамирын ордонд буриад зонтойгоо уулзаж, цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэн, золголт хийж, баярын арга хэмжээ зохиосон, энэ арга хэмжээнд Ерөнхий консул Ц.Ганболд оролцож Буриад зонд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.
дэлгэрэнгүй

Их эзэн Чингис хааны өдөр буюу “Монгол бахархал”-ын өдөр

Энэ онд Их эзэн Чингис хааны өдөр буюу “Монгол бахархал”-ын өдрийг 10 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэж байна.
дэлгэрэнгүй

хуудас : «1 [2] 3 »