Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотноо суух Ерөнхий консул Д.Чадраабал патентын хуулбарыг барив.

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотноо суух Ерөнхий консул Д.Чадраабал 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн бөгөөд Засгийн газрын дарга В.В.Наговицынд консулын патентын хуулбарыг барив. Патент барих ёслолын үеэр Харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр улсын иргэдийн харилцан айлчлалын тоо өсч, хоёр улсын хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлж байгааг талууд тэмдэглэв.