ОХУ-ын Москва хотод 2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Оюутны спортын наадмын нэгдсэн зааврын дагуу зохион байгуулахаар ажиллаж байна.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоол, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/155 дугаар тушаалыг тус тус үндэслэн Европын бүсийн спортын наадмыг зохион байгуулах комиссыг байгуулан гадаадад суралцагч Монголын оюутнуудын дунд “Универсиад - 2017” Европын бүсийн спортын наадмыг ОХУ-ын Москва хотод 2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Оюутны спортын наадмын нэгдсэн зааврын дагуу зохион байгуулахаар ажиллаж байна.

Европын бүсийн спортын наадамд Сагсан бөмбөг, Шатар, Ширээний теннисийн төрлөөр тухайн улсдаа зохион байгуулагдсан анхан шатны тэмцээнээс шалгарсан баг тамирчид оролцоно. Тэмцээнд оролцогчид нь тухайн улсаа төлөөлж хэд хэдэн сургуулиас нэгдэн шигшээ баг хэлбэрээр орохыг зөвшөөрнө. Чингэхдээ энэ талаарх мэдээллийг багийн мэдүүлэг заавал тусгасан байна.

Сагсан бөмбөгийн тэмцээнд нэг улсыг төлөөлж эрэгтэй, эмэгтэй баг орно. Багийн бүрэлдэхүүн 12 хүртэл хүнтэй байна. Хувцаслалт нэгдсэн загвартай адил байна. Ширээний теннисийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр, шатрын тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр тус тус зохион байгуулах тул Унгар улсад суралцагч оюутнуудыг тус их наадамд өргөнөөр оролцохыг уриалж байна.