Ерөнхий консул Д.Чадраабал ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай уулзав

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консул Д.Чадраабал ОХУ-ын Улаан-Үд хотын А.М.Голковтай 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсаас Улаан-Үд хот руу зорчиж буй иргэдийн иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангах талаар анхаарч ажиллаж байгаад талархаж, цаашид ч хамтран ажиллахад таатай байхыг илэрхийлэв. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Дархан хотноо Улаан-Үд хотын өдөрлөгүүд болох гэж байгаатай холбогдуулан талууд арга хэмжээний зохион байгуулалтын талаар санал солилцов.