ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн бөгөөд Засгийн газрын дарга А.С.Цыденов Монгол Улсад айлчлав.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн бөгөөд Засгийн газрын дарга А.С.Цыденов тэргүүтэй төр, засгийн болон бизнесийн төлөөлөгчид 2017 оны 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилж байна. Айлчлалын хүрээнд А.С.Цыденов Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулав. Мөн Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболд А.С.Цыденовыг хүлээн авч Улаанбаатар-Улаан-Үд хот хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Айлчлалын үеэр А.С.Цыденов “Бүгд Найрамдах Буриад Улсад хөрөнгө оруулад боломжууд” бизнес арга хэмжээг нээв.