Улс төрийн харилцааны талаар

- 2006 оны 7 – р сард Монгол улсын их хурлын дарга Ц.Нямдорж Буриад улсад ажлын айлчлал хийж Буриадын Ерөнхийлөгч Л. В Потапов, Ардын хурлаын дарга А.Г Лубсанов нартай уулзав

 - 2009 оны 10 – р сард Буриадын Ардын хурлын дарга А.Г Лубсанов МУ-ын УИХ-ын даргын урилгаар Монголд зочлов.

- 2006 оны 12 сард Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д айлчлах ажлаа Буриад улсаас эхэлж Буриадад албан ёсоор айлчлан ерөнхийлөгч бөгөөд засгийн газрын дарга Л.В Потапов, Ардын хурлын дарга А. Г Лубсанов нартай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх талаар ярилцав. Буриадын нийгэм эдийн засаг, соёлын амьдралтай танилцав.

- 2007 оны 3 – р сард  Монгол улсын их хурал дахь Монгол Оросын  ардын парламентийн бүлэг, Оросын Думын Орос- Монголын парламентийн бүлгийн уулзалт Улан – Үдэд болж, Буриадын парламентийн гишүүд оролцов. Манай төлөөлөгчдийг УИХ – ын гишүүн, бүлгийн ахлагч Н.Идэвхитэн тэргүүлж Арвин, Авдай, Батбаяр нарын гишүүд оролцов.

- 2007 онд Буриад улсын шинэ ерөнхийлөгч бөгөөд засгийн газрын тэргүүн В.В Наговицын Монгол – Оросын эдийн засгийн форумд оролцож, ерөнхийлөгч Н.Энхбаяр, ерөнхий сайд С.Баяр нартай уулзав.

- 2008 оны нэгдүгээр сард Буриад улсын ерөнхийлөгч  бөгөөд засгийн газрын дарга В.В Наговицын Монгол улсад албан ёсоор айлчилж ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай уулзав. Айлчлалын бүрэлдэхүүнд  Буриадын засгийн газрын олонх гишүүд сайд нар оролцсон бөгөөд Монголын үйлдвэр худалдааны яам ЗТАЖЯ, БСШУЯ, БОЯ, МҮХАҮТ, Улаанбаатар төмөр зам зэрэг газарт зочилж, сайд, дарга нартай нь хамтын ажиллагааны хэлэцээр протоколд гарын үсэг зурав.

- 2009 Буриад улсын Ерөнхийлөгч бөгөөд загийн газрын дарга В.В Наговицын ОХУ-ын соёлын өдрүүдийн хүрээнд зохиогдсон Буриад улс соёл - эдийн засгийн өдрүүдийн үеэр Монгол улсад айлчилж Монгол улсын Ерөнхийлөг, Ерөнхий сайд, Гадаад харилцааны болон ХХАХХҮ, БХБЗТ - ийн сайд нартай уулзаж 2010 - 2010 онд хоёр улсын хамтран ажиллах протоколд ГХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын хамт гарын үсэг зурав.

- Буриад улын Ардын хурлын дарга М.М Гершевич, УИХ-ын дарга Д.Дэмбрэлийн урилгаар Монголд айлчлав.

- Монгол – Буриадын парламентийн бүлгийн ахлагч Ц.Арвин тэргүүтэй төлөөлөгчид Буриад улсад айлчлав.

- Монголын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны орлогч сайд Куланда, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны орлогч сайд Сауле нарын тэргүүтэй төлөөлөгчид Буриад улсад ирж олон улсын арга хэмжэнүүдэд оролцон, яамдын удирдлагуудтай уулзав.

- Монгол улсын их хурал, Буриадын Ардын хурлын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тогтмолжив. Хурлын тамгын газрын ажилтанууд жил бүр 1 -2 удаа харилцан айлчилж, туршлага солилцох уламжлал тогтоов.

-  2011 онд  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Улаан-Үд хотод Монгол Улсаас  суугаа ЕКГ үүсгэн байгуулагдсаны  20 жилийн ойн баярын арга хэмжээнд уригдан  оролцсон.

- Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэй  албаны төлөөлөгчид Буриад Улсын Ерөнхийлөгч Наговицын.В.В-д бараалхан ЗГХК-ын хуралдааны талаар санал солилцов. ЗГХК-ын XV хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн харилцааг улам бүр идэвхжүүлэх талаар  нилээд олон асуудал тавигдан нааштайгаар шийдвэрлэгдсэн нь протоколд тусгагдсан.

- ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар  Буриадын БНУ-д айлчилж, Буриадын Засгийн газрын тэргүүний орлогч А.Е.Чепиктэй уулзаж Монгол Улс, ОХУ-ын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд эрх зүй, худалдаа, эдийн засгийн болон бусад таатай нөхцөлийг бий болгох хөтөлбөр /2011-2012 он/, 2011 оны 11-р сард зохион байгуулах Байгалын олон улсын эдийн засгийн VII чуулга уулзалтанд монголын төлөөлөгчид оролцох бэлтгэл ажил, хоёр орны хооронд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх  асуудлаар санал солилцов.

- Монгол Улсын  Засгийн газрын гишүүн ХХААХҮЯ-ны сайд мах нийлүүлэх ажилд туслалцаа үзүүлж, энэ асуудалаар Москватай холбоо тогтоож ажлын явцыг түргэтгэх, тодорхой хэмжээнд шийдвэрлэж өгөх асуудлаар илгээсэн  нот бичгийг  Т.Бадамжунай  БН Буриад улсын Ерөнхийлөгч Наговицын.В.В-д  гардуулан өгсөн.

- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягийн санаачилгаар хийсэн Монгол Улс болон ОХУ-ын Буриадын БНУ-ын мэргэжлийн хяналт, хил, гааль, зэрэг мэргэжлийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга  Х. Ганболд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч О. Сэмэр нар 4 дүгээр сарын 8-нд  Улаан-Үд хотноо Буриадын БНУ-ын Эдийн засгийн сайд хатагтай Т. Г. Думноватай уулзаж, мөн 4 дүгээр сарын 9-нд ОХУ-ын Холбооны гаалийн албаны Буриад Улс дахь удирдлагуудтай уулзав. Уулзалтанд ОХУ-ын талаас Буриадын Гаалийн хяналт хариуцсан нэгдүгээр орлогч Н. А. Белова тэргүүтэй мэргэжилтнүүд  оролцов.

2013 онд

- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны урилгаар БН Буриад Улсын Тэргүүн Наговицын.В.В, Ардын Хурлын дарга Гершевич.М.М нарыг урьсан урилгыг албан ёсоор гардуулан өгч, уг арга хэмжээг БН Буриад  Улсын тэргүүний Тамгын газрын ёслолын албатай хамтран зохион байгуулан оролцуулсан.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын араг хэмжээнд оролцсон БН Буриад Улсын Тэргүүн Наговицын.В.В, Ардын Хурлын дарга Гершевич.М.М нарыг  өөрсдийн хүсэлтийг үндэслэн УИХ-ын дарга З.Энхболдод бараалхуулж мөн ГХЯ-ны дэд сайд Д.Ганхуягтай уулзалтуудыг зохион байгуулахад Ерөнхий консул Ц.Ганболд биечлэн оролцож хүндэтгэл үзүүлэв.

- Ерөнхий консул Ц.Ганболд БН Буриад Улсын засгийн газрын тэргүүн Наговицын.В.В-д патентаа гардуулан өгөх ёслолын ажиллагааг, ТГ-ын ёслолын алба, ОХУ-ын  ГХЯ-ны төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан. Ёслолын  арга хэмжээтэй холбогдуулан хүндэтгэлийн зоог барьсан.

- Консулын тойрогт хамаарах Өвөрбайгалын хязгаар /Чит хот/, БН Буриад Улсын Тункин, Окын районд  албан томилолтоор ажиллаж нутгийн удирадлагатай уулзалт зохион байгуулан харилцан хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл солилцов.

- Чингис хааны ширээ”  түүх, байгалийн дурсгалыг судлах зорилгоор ирэх эрдэмтэн, төлөөлөгчдын талаар Гадаад харилцааны яамны дэд сайд Д.Ганхуягаас БН Буриад Улсын тэргүүн Наговицын.В.В–д ирүүлсэн захидлыг зохих журмын дагуу ноот дагалдуулан хүргүүлж,  ХөОГ-ын зөвлөх О.Энхтөрөөр ахлуулсан төлөөлөгчдийг Буриад Улсын Эдийн засгийн яамны сайд ДумноваТ.Г хүлээн авсан бөгөөд уг  арга хэмжээнд Буриадын түүх судлаачид, эрдэмтэн, доктор, профессорууд болон сэтгүүлчид оролцуулсан арга хэмжээг зохион байгуулав.

- Их Эзэн Чингис хааны мэлмий нээсэн өдрийг тохиолдуулан консулын тойрогт хамаарах бүс нутагт сурч, хөдөлмөрлөж, амьдарч байгаа монгол иргэдийн хүрээнд спортын арга хэмжээ зохион байгуулж 11 сургууль, иргэдийн хооронд  дөрвөн төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулж, байр эзлүүлэн, тэргүүн байр эзэлсэн багт  ЕКГ-ын нэрэмжит шилжин явах цом гардуулан өгсөн.

- “Ардын хувьсгалын 92 жил”-ийн ойн  баяр, “Цагаан сар”, “Шинэ жил” болон ОХУ-ын  болон Буриад Улсын тэмдэглэлт ойн баяраар  мэндчилгээг Буриад Улсын тэргүүн, Ардын Хурлын дарга, яамдын сайд, ГХЯ-ны төлөөлөгч, харилцагч байгууллагуудад албан ёсоор илгээн ёслолын уламжлалт харилцааг бэхжүүлэн ажилласан.

2014 онд

- Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат албан ёсны айлчлал хийж Улаан –Үүд  хотын дарга А.М. Голковтой уулзалт зохион байгуулж бүс нутгийн харилцааг дэмжиж ажиллах талаар ярилцсан. Эдийн засгийн яамны ТНБД Б.Шинэбаатар тэргүүтэй төлөөлөгчид Байгалын эдийн засгийн  олон улсын форумд оролцож,  бүс нутгийн хамтын ажилагааг дэмжиж ажиллах  талаархи дугуй  ширээний ярилцлага хийж, Байгалийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав.

- Ерөнхий консул Ц.Ганболд Бүгд Найрамдах Буриад Улсын  Гаалийн газрын дарга В.С.Томинтэй уулзаж Монгол-Оросын хил орчмын гаалийн хамтын ажиллагаа иргэд харилцан зорчиж байгаа талаар дэлгэрэнгүй санал солилцсоноос гадна ОХУ-ын Буриад улс дахь Гаалийн газрын дарга Томин Виктор Станиславовичтай манай дипломатууд 3 удаа уулзаж иргэдийн асуудлаар харилцан санал солилцсон.

- 2014 оны 3 дугаар сарын 15-16 нд Ерөнхий консул Ц.Ганболд  Хиагтын районд албан ёсоор  айлчлал хийж тус районы удирдлага халуун дотноор хүлээн авч бүс нутгийн онцлог болон үйлдвэр аж ахуйн газруудтай танилцав. Нутгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт зохион байгуулан иргэд хоорондын харилцааны талаар санал солилцов.

 - Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын  Их сургуулийн 82 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Байгалийн бүсийн идэвхитэй жуулчлал, бодит байдал  алсын хараа”  олон улсын шинжлэх ухаан-онол практикийн  конференцид оролцож  үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

- Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын ДЯЯ-ны Сайд В.Д.Зайченко, орлогч сайд хурандаа О.В.Калинкин,  газрын дарга хурандаа Фирсов Генадий Анатольвич нартай 6 удаа уулзаж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах болон Монголын цагдаагийн байгууллагуудын санал хүсэлтийг дамжуулах зэрэг асуудлаар харилцан ажиллав.

- Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын  ДЯЯ-ны шинээр томилогдсон сайд хошууч генерал Кудинов Олег Филиповичтай танилцах уулзалт хийж,  Ерөнхий консулын газрын харуул, хамгаалалт, аюулгүй байдал, иргэдийнхээ, эрх ашгийг хамгаалах тал дээр харилцан ажиллах талаар ярьж тохирсон.

- УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Д.Оюунбаатар, УИХ-ын гишүүн А.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй  комисс ирж шалгаад тус Ерөнхий Консулын Газрын  иргэдэд үйлчлэх үйлчилгээ сайн байна гэж үнэлээд явсан.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, ГХЯ-ны ХөОГ-аас өгсөн үүргийн дагуу ОХУ-ын Хилийн цэргийн Хиагтын отрядад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар * Цэргийн гавьяаны улаан тугийн одон* гардуулах ёслолын арга хэмжээг Оросын талтай тохиролцож  2014 оны 8-р сарын 9-ны  өдөр зохион байгуулж ЕТГ-ын дарга П.Цагаан, Хилийн цэргийн командлагч Бригадын генерал Лхачинжав нар гардуулсан.

- УИХ-ын дэд дарга Л.Цог тэргүүтэй УИХ-ын гишүүдийн Байгалийн форумд оролцох бэлтгэл ажлыг хангаж сайн  зохион байгуулсан.

- Оросын Холбооны Улсын Холбооны Зөвлөлийн гишүүн Жиряков Степан Михайловичийг “Алтан гадас” одонгоор, Бүгд Найрамдах Буриад  Улс  Засгийн газрын орлогч дарга Егоров Иннокентий Матвеевичийг  “Алтан гадас” одонгоор, Бүгд Найрамдах Буриад  Улсын Их Сургуулийн Ректор Калмыков Степан Владимировичийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнагдсаныг  Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганболд гардуулсан.

- Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Дуурь, бүжгийн театрын 75 жилийн ойг тохиолдуулан Орос – Монголын  шилдэг жүжигчдийн  хамтарсан гала концерт болох үеэр тус театрын гоцлол дуучин Монгол улсын иргэн Мөнхзулыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсныг хүндэтгэлтэй гардуулж өгсөн.

- Ерөнхий Консул Ц.Ганболд Бүгд Найрамдах Буриад  Улсын Заиграев, Хоринск,  Тункинск районуудад 2014 оны 12-р сарын 3-4-ний хооронд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үндсэн зорилго хоёр улсын бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, иргэд хоорондын харилцаанд хүндрэл хэрхэн байгаатай танилцах болон ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчиж байгаатай холбогдуулан аялал жуулчлалыг дэмжих,  худалдаа, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл, зөвлөлгөө өгөх зорилго тавин ажилласан нь цаг үеэ олсон арга хэмжээ болсон.

-2014 оны 12-р сарын 10-нд ОХУ - ын Бүгд Найрамдах Буриад  Улсын Их сургууль дээр “Улаан тугийн одон”-т Буриад – Монголын морин цэргийн тусгай бригад байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж Олон улсын онол практикийн “Военно – Политическое, Экономическое и Культурное Сотрудничество СССР и МНР в 1920-1940-е гг” сэдэвт Олон улсын шинжлэх ухааны онол практикийн конференцид урилгаар оролцож  баяр хүргэлээ .

2015 онд

- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Алтанбулаг-Хиагт олон улсын боомтын үйл ажиллагаатай танилцах  ажлын айлчлалын хүрээнд хоёр талын боомтын захиргааны төлөөлөгчидтэй уулзалт хийсэн.

- Хоёр улсын хооронд визгүй зорчих болсноос хойш Алтанбулаг-Хиагт олон улсын боомтын нэвтрэн өнгөрүүлэх асуудлаар  Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий Консулын Газраас удаа дараа хүсэлт тавьж байсаны дагуу ОХУ-ын БНБуриад Улсын Тэргүүн Засгийн Газрын Дарга В.Наговыцин тэргүүтэй төлөөлөгчид Алтанбулаг-Хиагт олон улсын боомтын  автомашины бөөгнөрлийг сааруулах асуудлаар ажлын айлчлал хийж Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат болон орон нутгийн хил гааль болон гадаадын харъяатын шилжих хөдөлгөөний удирдлагатай уулзалт хийсэн. Уг уулзалтын дагуу 2015 оны 2-р сарын 27-нд протоколд үйлдэж гарын үсэг зурсан. Тус ажлын айлчлалд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий Консул Ц.Ганболд нь Монголын талын ажлын бүрэлдэхүүнд орж ажиллав. 

- ОХУ-ын БНБуриад Улсын Тэргүүн Засгийн Газрын Дарга В.Наговыцин тэргүүтэй төлөөлөгчид Алтанбулаг-Хиагт олон улсын боомтын  автомашины бөөгнөрлийг сааруулах асуудлаар хийсэн ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үүд хотод суугаа ЕКГ-ын консул Д.Батсүх,  Гаалийн Ерөнхий Газрын Сэлэнгэ аймаг дахь Гаалийн Газрын дарга Б.Баярмагнай,  тус газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн дарга Д.Ганбат нарыг БНБуриад Улсын Гаалийн дарга В.СТоминтой Улаан-Үд хотод уулзалт зохион байгуулж  Монгол-Оросын хил орчмын гаалийн хамтын ажиллагаа иргэд харилцан зорчиж байгаа талаар дэлгэрэнгүй санал солилцсон. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны 9-р сарын 1-ний 119 тоот зарлигаар, Халхын голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын иргэн ахмад дайчин Г.П. Осипов, Е.А.Ковалев нарыг “Цэргийн Гавьяаны Одон”-гоор шагнасныг өндөр ач холбогдол өгч гэрт нь очин дурсгалын зүйлтэй гардуулан өгч баяр хүргэв. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд, Монголын талаас ЕКГ-ын консул Д.Батсүх, дэд консул Ш.Амарсанаа, Оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хот дахь төлөөлөгчийн газрын тэргүүн В.М. Митыпов тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Консул Д.Батсүх Буриадын олон нийтийн телевизэд ярилцлага өгсөн болно.

- ОХУ-ын Онцгой байдлын яамны Буриад улс дахь газрын дарга хошууч генерал В.С. Михайлов манай ОБЕГ-ын хүсэлтийн дагуу ОБЕГ-ын удирдлагатай ажлын уулзалтыг 2015 оны 02-р сарын 20-нд зохион байгуулав.

- Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хороон Дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгч нар 2015 оны 2-р сарын 26-ны өдөр Улаан-Үд хотод ажилласан. БНБуриад Улсын Ардын Их Хурлын Даргын орлогч Семенов Бато Цырендондокович, Байнгын Хороон дарга нарын хамт хүлээн авч хоёр хурлын хамтын ажиллагаа, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар туршлага, санал бодлоо солилцож цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцов.

- Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий Консул Ц.Ганболд нь ОХУ-ын БНБуриад Улсын “Джидинский” район болон “Закаменский”  районд албан ёсны айлчлал хийж тус районуудын удирдлага халуун дотноор хүлээн авч бүс нутгийн онцлог болон үйлдвэр аж ахуйн газартай танилцуулав. Уг айлчлалд оролцсон Зөвлөх Х.Лүндэнбазар, Дэд консул Ш.Амарсанаа нар нь үйлдвэр аж ахуй, урлаг соёл, аялал жуулчлалын сургууль, спортын комплекст зэрэг газруудтай танилцаж өөрийн орныг сурталчлан танилцуулахын зэрэгцээ хамтын ажиллагааны асуудлаар харилцан ярилцаж “Закаменский” районыг Орхон аймагтай, “Джидинский” районыг Завхан аймагтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар тохирсон.

- Ерөнхий Консул Ц.Ганболд, Консул Д.Батсүх, Дэд консул Ш.Амарсанаа нар ОХУ-ын БНБуриад улсын Тункинскийн районы Тэргүүн А.Г.Самарин болон районы удирдлагатай уулзалт зохион байгуулж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож цаашид нягт хамтран ажиллахаар тохироцов.

- Ерөнхий Консул Ц.Ганболд ОХУ-ын БНБуриад Улсаас Монгол Улсад суугаа Байнгын төлөөлөгч  Сергей Будажаповын хүсэлтээр хүлээн авч хоёр улсын хооронд визгүй болсоноос хойш иргэдийн зорчих хөдөлгөөн болон хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

- ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Туризм и отдых-2015” нэртэй 12 дахь удаагийн үзэсгэлэн яармагийн нээлтийн үйл ажиллагаанд баяр хүргэж оролцсон болно. Уг үзэсгэлэн яармагт Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын компани оролцсон.

- Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий Консулын Газар Аугаа эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойд өндөр ач холбогдол өгч тусгайлан ажлын төлөвлөгөө гаргасны дагуу баярын парад,  баярын хурал, концерт болон цэцэг өргөх ёслол, ойн баярт зориулсан  2 удаагийн баярын цуглаан, хүлээн авалт зэрэгт оролцож үг хэлж баяр хүргэж албан ёсоор оролцов. Дээрхи  баярын арга хэмжээнд дипломат ажилтан нар болон Улаан-Үд хотын байнгын оршин суугч монгол иргэдээс гадна оюутнуудыг идэвхитэй оролцуулсан.
Уг арга хэмжээнд, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй Дархан-Уул аймгийн төлөөлөгчид оролцсон.

- Ерөнхий Консул Ц.Ганболд Япон Улсаас ОХУ-ын Хабаровск хотод шинээр томилогдсон Ерөнхий Консул Ямамото Хироюкийн өөрийнх нь хүсэлтээр ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хот дахь ГХЯ-ны Төлөөлөгчийн Газрын тэргүүн В.М.Митыповын хамт хүлээн авч танилцах уулзалт хийв. Уулзалтанд Консул Д.Батсүх, Япон Улсаас ОХУ-ын Хабаровск хотод суугаа Дэд консул Кадзуёси Ямагива, Улаан-Үд хот дахь ГХЯ-ны Төлөөлөгчийн Газрын ажилтан А.О. Гомбоёв нар байлцсан.

- 2015 оны 5-р сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатын урилгаар ОХУ-ын БНБуриад Улсын Тэргүүн Засгийн Газрын Дарга В.В.Наговицын тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү  албан ёсны айлчлал нь ОХУ-ын БНБуриад Улс, Сэлэнгэ аймаг хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр явагдсан болно. Уг арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий Консул Ц.Ганболд монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан болно.

- “Дэлхийн Монголчуудын Чуулган” Олон улсын ТББ-ын БНББуриадын талыг хариуцасан тус чуулганы Дэд ерөнхийлөгч С.Н.Булдаевын урилгаар ирсэн “Дэлхийн Монголчуудын Чуулган” Олон улсын ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Цахилгааныг ОХУ-ын БНБуриадын Улсын Засгийн Газрын Орлогч Дарга В.Э. Матхановтай уулзуулах ажлыг зохион байгуулав. 

 

Ерөнхий консулын газрын тойрогт багтаж байгаа  бүс нутаг/ субьектүүд/- тэй хэрэгжүүлж буй худалдаа -эдийн засгийн хамтын ажиллагааны талаархи товч танилцуулга

Тус Ерөнхий консулын газар нь ОХУ-ын Сибирийн холбооны тойргийн бүрэлдэхүүнд ордог Буриад Улс / Засаг захиргааны төв нь Улаан-Үүд хот/, Өвөрбайгалийн хязгаар / засаг захиргааны төв нь Чита хот/, Алс дорнотын хязгаарт багтдаг Приморийн хязгаар / засаг захиргааны төв нь Владивосток хот/, Хабаровийн хязгаар / засаг захиргааны төв нь Хабаровск хот/ зэрэг 4 субьект – бүс нутгийг хамран бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.

Монгол улс, ОХУ-ын консулын тойрогт хамрах бүс нутаг, хязгаартай хийж буй бараа эргэлтийн хэмжээг 2010 оноос хойш үзүүлбэл: / сая.ам.долл. /         

 

2010

2011

2012

2013  

2014 он

2015 оны 1-6 сар

Нийт бараа эргэлт

52,75

7,47

51,5

45,00

38,92

 

 

Үүнээс:

Буриад Улс

48,15

1,46

45,29

42,2

33,6

18,042

Өвөрбайгалийн хязгаар

4,6

4,2

4,3

2,37

3,6

0,143

 

Хабаровийн хязгаар

 

0,8

0,9

0,57

0,86

 

Экспорт 

6,76

11,19

3,94

5,66

6,66

 

 

Үү-нээс:

Буриад Улс

4,66

9,39

2,83

5,6

5,8

4,7

Өвөрбайгалийн хязгаар

2,1

1,2

0,31

0,07

 

 

 

Хабаровийн хязгаар

 

0,64

0,81

0,27

0,86

 

Импорт  

35,99

55,57

47,56

39,03

32,26

 

 

Үүнээс:

Буриад Улс

33,49

52,07

42,46

36,6

27,8

13,3

Өвөр
байгалийн хязгаар

2,5

2,9

4,3

2,3

3,6

0,143

 

Хабаровийн хязгаар

 

0,6

0,8

0,3

0,86

 

 
1. Буриад Улс нь 2015 оны байдлаар 971000  орчим хүн амтай, хүн амын 60% нь хот суурин газар, 40% нь хөдөө аж ахуйн нутагт  амьдардаг байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Буриад Улсын худалдааны эргэлт буурч байгаа бөгөөд ерөнхий барааны бүтцээр нь авч үзвэл Буриад Улсын хүнсний зарим нэрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн түүхий эд 60 орчим хувь, машин тоног төхөөрөмж 16,5 хувь, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 6,7 хувь, бусад бараа 16 орчим хувийг эзэлж байна.
Монгол Улсаас Буриад Улсад  экспортлож байгаа бараа 70 орчим хувиар буурсан нь сүүлийн жилүүдэд бод мал, адууны махны экспорт буурч байгаатай холбоотой байна. Үүний гол шалтгаан нь малын халдварт өвчин гарч байгаатай холбогдон махыг оруулахыг хязгаарласан явдал юм.

2. Монгол Улс, Өвөрбайгалийн хязгаарын  Импортын барааны бүтцийг авч үзвэл хүнсний бараа голлож, зарим аж үйлдвэрийн бараа, тухайлбал халаалтын зуух, түүний механик , тоног хэрэгсэл, мебель зэрэг байна. Монголоос гол төлөв мах, махан бүтээгдэхүүн экспортлож байгаа бөгөөд сүүлийн үеийн малын гаралтай халдварт өвчин гарснаас болж удаашралтай байгаа болно. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ их байгаа бөгөөд гааль, тарифийн асуудлаас болж нийлүүлэлт бага байна. Монгол Улсын Дорнот, Хэнтий аймгуудтай хиллэн оршдог тул шууд хамтын ажиллагаа хөгжиж байгаа бөгөөд цаашид өргөжүүлэх боломтой.

3. Монгол Улс, Приморийн хязгаарын худалдаа, эдийн засгийн байдлын талаар Приморийн хязгаарын олон улсын аялал жуулчлал, хамтын ажиллагааны газраас өгсөн албан ёсны мэдээгээр Монгол Улс, Приморийн хязгаарын хооронд 1995-2007 оны хооронд тодорохой хэмжээний худалдааны эргэлт байсан бөгөөд 2008 оноос зогссон байна. Монгол Улсын Төв аймагтай шууд харилцаа хөгжүүлж байгаа. Цаашид Монгол Улс уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг зүүн өмнөт азийн орнуудад экспортлоход Владивосток хотын боомтуудыг ашиглах боломжтой, дэд бүтэц болон тээвэр логистикийн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломтой. Монгол Улсаас ноос, ноолууран бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн экспорхтлох боломтой ОХУ-ын эдийн засгийн гадаад харилцааны өндөр чадавхитай бүс нутаг болно.

4. Хабаровийн хязгаар нь ОХУ-ын алс дорнотын төв хэсэгт оршдог. Дорнот хязгаарын бүс нутгууд болон БНХАУ-тай хиллэдэг. 6 хотын тойрог, 17 засаг захиргааны нэгж /район/-тэй, төв нь Хабаровск хот бөгөөд 2000 оноос  Холбоооны дорнот хягаарын төв болон хөгжиж  байна.  Хабаровийн хязгаар нь ОХУ-ын статистикийн байгууллагын мэдээгээр  2015 оны байдлаар 1343000 орчим  хүн амтай, хүн амын 91,8%-ийг орос, 2,1% украйн бусад хувийг нанай, солонгос, татар, беларусь зэрэг  үндэстэн эзэлдэг байна.

Монгол Улс, Хабаровийн хязгаарын худалдааны эргэлтээс үзвэл Монгол Улс  2012 онд уул уурхайн тоног төхөөрөмж / 40,1%/, хүнсний бүтээгдэхүүн / 29,9% / импортолж,  экспортод 100% хайлуур жонш гаргасан байна. Өнөөгийн байдлаар худалдаа хөгжүүлэх боломж их байгаа бүс нутаг болно.