ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тухай

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс

Буряад Республика
Республика Бурятия
Буриад орон / Буряад орон / Бурятия
Сүлд туг Сүлд тэмдэг
Улс орон Орос (ОХУ)
Холбооны тойрог Сибирийн ХТ
Эдийн засгийн бүс Дорнод Сибирийн ЭЗБ
Засаг захиргааны нэгж бүгд найрамда хулс
Нийслэл Улаан-Үд
Нутгийн хуваарь 23 нутаг = 2 хот + 21 аймаг
Газар нутаг 351,334 км²
Хүнам (2013) 971,810 хүн[1] 
Нягт сийрэг 2.8 хүн/км²)
Буриадын ард түмэн
Буриад орныхон
Буриадынхан (2010)
орос үндэстэн (64.9 %)
буриад ястан (29.5 %)
татар үндэстэн (0.7 %)
Албан хэл бичиг оросбуриад
Орон, ЗГ-ын тэргүүн Вячеслав Наговицын
Хууль тогтоох газар «Арадай Хурал» (Ардын хурал)
АХ-ын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич
Түүхэн он цаг 1923-05-30 — ЗСБНАБМУ
1958-07-07—ЗСБНАБУ
1992-03-27 —БНБурУ
Цагийн бүс Эрхүүгийн цаг (НЗНЦ+9)
Утасны орц (+7) 301xx
Шуудан хаяг 670000–671999
Нутгийн томъёо 03 / RU
Цахим газар egov.buryatiya.ru
 

Буриад орон

Буриад Улс - ОХУ-ын субъектуудын нэг, Сибирийн холбооны тойрогДорнод Сибирийн эдийн засгийн бүст харъяалагддаг.
Буриад нутаг 17-р зуунаас Оросын эзэнт гүрний мэдэлд орсон бөгөөд 1923 онд Зөвлөлт Оросын дотор «Буриад Монгол» нэртэй автономит улс үүсэн байгуулагдаж 1958 онд Буриад болгон нэрээ өөрчилсөн. ЗХУ бутарч ОХУ байгуулагдсан 1992 онд Бүгд Найрамдах Буриад Улс(БНБурУ) хэмээх албан нэртэй болсон.
Бүгд Найрамдах Буриад Улс 351 мянган км² газар нутагтай, 971 мянган хүн амтай. Нийслэл — Улаан-Үд (411 мянга хүн амтай).
Үүнээс: Орос (65%), буриад (30%), татар зэрэг олон үндэстэн ястан оршин суудаг ба христбуддын шашин дэлгэрсэн.
Албан ёсны хэл: Орос хэл.
Буриад орон Төв Ази, дорно Сибирь (Шивэр)-ийн өмнө захаар Монголын хээр тал, Сибирийн өтгөн шугуйн хооронд 351,334 км2 (Оросын холбооны наян гурван махбодын дунд 15-р том нутаг) эзлэсэн ой мод, уул тал, ус нуур харамгүй бүрдсэн газар оршдог. Орос улсын хил дотроо зүүн талдаа Өвөр Байгалын хязгаартай өргөн зурвасаар, хойгуураа Эрхүү мужтай хиллэж, баруун хойд талаараа Байгал нуурт тулж, баруун талаараа Тува оронтой хаяа нийлдэг. Урд талаараа Монгол улсын СэлэнгэБулганХөвсгөл аймагтай хил залгадаг.

Түүх

Эртнээс нааш Монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байв.
Оросууд 1648 онд Баргажинд анхны шивээгээ барьснаас хойш улам лавшруулсаар Буриад Монголыг эзэлжээ. 16-р зууны үеэс алт, ангийн арьсаар баялаг тус нутагт Хаант Орос Улсын худалдаачид, цэргүүд суурьшиж эхэлсэн аж. Оросууд 1666 онд Үд голын хөндийд цайз барьж, Дээд Үд буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үүд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин гүрэн, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээгээр албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна.
Хожим 1917 оны Октябрийн хувьсгалын дараа хэсэг хугацаанд цагаан арми болон Япон улсад эзлэгдэж байсан бөгөөд 1920 онд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс Дээд Үдэд нийслэлтэйгээр оршин тогтнож байв. 1922 онд Зөвлөлт Холбоот Улсад нэгтгэгдсэний дараа 1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад Монгол Улс болон зохион байгуулагдсан юм. 1958 онд тус улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасчээ.
1991 онд ОХУ тусгаар тогтнолоо зарлаж мөн оны 5 сарын 27-нд ЗСБНБУ нь Бүгд Найрамдах Буриад Улс болгож нэрээ өөрчилсөн.  
1991 оны 12 сарын 25-нд ЗХУ задрахад ОХУ-ын бүрэлдэхүүнд үлдэж, 1994 онд түүхэндээ анх удаа ардчилсан замаар ерөнхийлөгчөө сонгоход Леонид Потапов тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
 
1970 оноос хойш Буриад ястны эзлэх хувь өсч байна

Ястан/он

1926

1939

1959

1970

1979

1989

2002

2010

Оросууд 52,9 % 72,0 % 74,6 % 76,5 % 72,0 % 69,9 % 67,8 % 66,1 %
Буриадууд 43,9 % 21,3 % 20,2 % 19,0 % 23,0 % 24,0 % 27,8 % 30,0 %
Украйнчууд 0,4 % 2,5 % 1,5 % 1,3 % 1,7 % 2,2 % 0,98 % 0,6 %
Татарууд 0,6 % 0,7 % 1,2 % 1,2 % 1,1 % 1,0 % 0,83 % 0,7 %
2010 оны байдлаар,  нийт буриадуудын 62.16% нь Буриад улсад оршин сууж байна.

Орон нутаг

БУРИАД ОРНЫ ХОРИН ГУРВАН НУТГИЙН ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

 

 

Нутгийн нэр

Газар нутгийн хэмжээ, талбай

 

Хүн амын тоо

 

Нутгийн төв

 

Дүүрэг сумын тоо

Монгол

Орос

Км2

Хүн

1

Улаан-Үд хот

Город Улан-Удэ

348

411,646

-

3

2

Хойдбайгал хот

Город Северобайкальск

 

24,615

-

 

3

Ах аймаг

Окинский район

26012

5,401

Өрлөг

4

4

Бабант аймаг

Баунтовский район

66816

9,389

Багдарин

9

5

Байгал шадар аймаг

Прибайкальский район

15472

26,904

Турунтаево

10

6

Баргажин аймаг

Баргузинский район

18533

23,238

Баргажин

10

7

Бичүүр аймаг

Бичурский район

6201

24,742

Бичүүр

18

8

Загарай аймаг

Заиграевский район

6605

49,513

Загарай

20

9

Захаамин аймаг

Закаменский район

15320

28,016

Захаамин

24

10

Зэд аймаг

Джидинский район

8600

27,450

Зэд

23

11

Муя аймаг

Муйский район

25,164

12,834

Таксимо

3

12

Мухаршивэр аймаг

Мухоршибирский район

4532

24,562

Мухаршивэр

16

13

Сэлэнгэ аймаг

Селенгинский район

8269

45,412

Галуутнуур

15

14

Тарвагатай аймаг

Тарбагатайский район

3300

16,657

Тарвагатай

10

15

Түнхэн аймаг

Тункинский район

11800

22,278

Хэрээн

14

16

Хабаан аймаг

Кабанский район

13470

59,274

Хабаан

19

17

Хиагт аймаг

Кяхтинский район

4684

39,240

Хиагт

19

18

Хойдбайгал аймаг

Северо-Байкальский район

53990

13,688

Доод Ангар

10

19

Хорь аймаг

Хоринский район

13431

18,236

Хорь

11

20

Хурамхаан аймаг

Курумканский район

12450

14,704

Хурамхаан

10

21

Хэжэнгэ аймаг

Кижингинский район

7871

16,154

Хэжэнгэ

9

22

Эвлэг аймаг

Иволгинский район

2663

39,078

Эвлэг

6

23

Яруу аймаг

Еравнинский район

30725

18,360

Нарст

14