Зөвлөмж

ОХУ-ын Улаан-Үд хотод зорчих иргэддээ ЕКГ-аас дараахь зүйлийг зөвлөж байна.

- ОХУ-руу 8 дээш хүнтэй зорчих гэж байгаа бол олон улсад хүн тээвэрлэх зөвшөөрлийн бичгийг Зам тээврийн яамнаас авах./ 8 хүнтэй бага оврын автобус авто тээврийн талон дээрээ *В*ангилалтай бол олон улсад хүн тээвэрлэх зөвшөөрөл шаардлагагүй харин*Д* ангилалтай бол заавал зөвшөөрөл авна.

- ОХУ-ын  хил нэвтрэх хуудас /мигроционы карт/ бөглөхдөө ОХУ-д зорчих аялалын зорилгоо зөв тодорхойлсон байх.

- ОХУ-д  машинтай зорчиж буй иргэд, авто тээврийн даатгал заавал хийлгэх шаардлагатай байдаг тул улсын хил гараад 5-6 метрийн зайд , замын баруун  гар талд буй 24 цагаар ажилладаг *Росгастрах*даатгалын салбарт, даатгал хийлгэх.

- ОХУ-д орж ирээд 7 хоногоос дээш байх бол заавал бүртгэл  / регистрац /  хийлгэх. Бүртгэлийг зочид буудал,холбооны салбар, районуудын цагаачлалын /мигроционы/ албадууд дээр биеэр очиж  хийлгэх.

- Авто машинаа албан ёсны зогсоол дээр тавих.

- Албан ёсны харуул,хамгаалалтай зочид буудалд байрлах.

- ОХУ-ын замын хөдөлгөөний дүрмийг сахиж явах