Добро пожаловать на наш сайт

Ерөнхий консул Д.Чадраабал Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарын захирагч Н.Н.Ждановад консулын патентын хуулбарыг барив.

2017 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консул Д.Чадраабал Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарт ажлын айлчлал хийж, Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарын захирагч Н.Н.Ждановад консулын патентын хуулбарыг барив.
подробнее

Ерөнхий консул Д.Чадраабал ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай уулзав

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдаант шалгаруулалтад урьж байна

Монгол Улсад Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих зорилгоор Гадаад харилцааны яамнаас 3 дахь жилдээ хилийн чанадад амьдарч буй иргэд, холбоодын дунд зарлаж байгаа “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтын заавартай танилцана уу.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдаант шалгаруулалтын заавар /PDF/

подробнее

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН УЛААН-ҮД ХОТЫН САЛБАР КОММИС ДАХЬ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

Иргэдийн жагсаалттай татаж үзэх /WORD/

Жагсаалтад бүртгэгдсэн иргэд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд ЕКГ-ын байранд өөрсдийн гадаад паспорттайгаа хүрэлцэн ирж саналаа өгөхийг хүсье.

подробнее

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

-Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд хийнэ,  

-Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай, 

-Улаан-Үд дэх ЕКГ-т ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ манай газрын www.ulan-ude.consul.mn гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЕКГ-т өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа: 

подробнее