Ерөнхий консул Д.Чадраабал Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарын захирагч Н.Н.Ждановад консулын патентын хуулбарыг барив.

2017 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консул Д.Чадраабал Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарт ажлын айлчлал хийж, Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарын захирагч Н.Н.Ждановад консулын патентын хуулбарыг барив. Айлчлалын хүрээнд Ерөнхий консул Д.Чадраабал ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын захирагч Н.Н.Жданова, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын захирагчийн орлогч бөгөөд Агийн Буриадын тойргийн дарга Б.С.Доржиев, ОХУ-ын ГХЯ-ны Чита хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн А.А.Котельников нартай уулзав. Мөн айлчлалын үеэр ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарт оршин суугаа, суралцаж буй ард иргэдтэй уулзаж, сонирхосон асуултуудад хариулав.